ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

  • 2022-04-25

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр улиралд эрүүгийн хэрэгт 68 гүйцэтгэх хуудас, зөрчлийн хэрэгт 19 гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэгт бичигдсэн 68 гүйцэтгэх хуудсыг төрлөөр нь авч үзвэл торгуулийн ялд 16, шүүгдэгчээс мөнгөн төлбөр гаргуулан улсын орлого болгох тухай 3,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 30, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 8, хорих ялыг тэнсэн хянан харгалзсантай холбоотой 6, оногдуулсан ялыг хойшлуулсантай холбоотой 1, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 2, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 2 гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ.

Дээрх 2022 оны 01 дүгээр улиралд эрүүгийн хэрэгт 68 гүйцэтгэх хуудаснаас 28 гүйцэтгэх хуудас биелэгдэж, 40 гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгаа талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл ирүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр улиралд зөрчлийн хэрэгт мөнгөн торгуультай холбоотой 19 гүйцэтгэх хуудас бичсэнээс 11 гүйцэтгэх хуудас биелэгдэж, 8 гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгаа нь зөрчлийн хэргийн шийтгэврийн биелэлт 42,1 хувьтай байна.

                                                                                                                

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-25