ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-04-27

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай хийх уулзалтыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Уулзалтаар шүүхийн Тамгын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран гаргасан 2022 оны 1 дүгээр улирлын шүүхийн шийдвэрийн биелэлтийн судалгааг урьдчилсан байдлаар гаргаж танилцуулж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Баттулга шүүхийн шийдвэрийн биелэлтийн тайланг шүүх тус бүрээр мэдээллээ.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-27