ШҮҮХЭД CALL CENTER ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

  • 2022-04-29

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүхийн зарим үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэд, хэргийн оролцогчдыг мэдээллээр хангах ажлын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын суурин утасны сүлжээг төвлөрсөн CALL CENTER үйлчилгээг нэвтрүүлээ.

Иргэн та харилцаа холбооны хэрэгслээр шүүхээр үйлчлүүлэхдээ ажлын цагаар 70422882 дугаарын утсанд холбогдож дараах албан хаагчдаас шүүхийн үйлчилгээг саадгүй авах боломжтой.

Үүнд:

  • -Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй холбогдох бол 1 товчийг,
  • -Анхан шатны эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахуудтай холбогдох бол 2 товчийг,
  • -Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай холбогдох бол 3 товчийг,
  • -Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахтай холбогдох бол 4 товчийг,
  • -Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчтай холбогдох бол 5 товчийг,
  • -Шүүхийн харуул, жижүүртэй холбогдох бол 6 товчийг,
  • -Шүүхийн Тамгын газрын даргатай холбогдох бол 7 товчийг дарж тус тус холбогдоно уу.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-04-29