ӨЛГИЙ СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГИЙГ ТАНИУЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЯРИА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-05-04

Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар, тус аймаг дахь Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч, аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн өмгөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр “ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт хуульчийн про боно өдөрлөгийг Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд зохион байгуулж, ахлах ангийн сурагчдад хуульч мэргэжлийн онцлогийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлага хийж, сургалт явууллаа.

Тус сургуулийн 10-12 дугаар ангийн 115 сурагч оролцсон уг арга хэмжээнд:

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа: “Шүүгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр,

- тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина “Прокурор мэргэжлийн онцлог”, “Архи, тамхины хор нөлөө” сэдвээр,

- Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг “Хүүхдийн эрх” сэдвээр,

- аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч А.Серикжан “Өмгөөлөгч мэргэжлийн онцлог”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” сэдвээр,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Арнагүл “Цагдаагийн мэргэжлийн онцлог”, “Хүүхдийг эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сурагчидтай яриа өрнүүлэн, сонирхсон асуултад нь хариулж, сургалт зохион байгуулсан байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

2022-05-04