Түүнчлэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек батлагдсан хөтөлбөрийн хүрээнд, шүүгчийн туслахын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8 дахь заалтад “шүүгчийн удирдлага дор шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж хуульчилсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Шийдвэрийн төсөл боловсруулахад анхаарах асуудал” сэдвээр хичээл заасан байна.
Тус мэргэшүүлэх сургалтад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг танхимаар оролцлоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022-05-06