СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ

  • 2022-05-09

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” нь олон нийтийн хүртээл болсон цагаас судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтой эх сурвалж болсон.

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” боть номыг ашигладаг хэрэглэгчдийн дунд хэрэглээний судалгааны асуулгыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс явуулж байна.

Уг судалгаагаар шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь зорилгодоо хүрч буй байдлыг үнэлүүлэх, цаашид үргэлжлүүлэн хэвлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилготой юм.

Иймд уг судалгаанд аймгийн хуулийн байгууллагын ажилтнууд болон иргэд өргөнөөр хамрагдахыг Та бүхнээс хүсье.

Судалгааны асуумжийг энд дарж https://forms.gle/u82o6K15cG5aKet39 бөглөнө үү

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-05-09