БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2022-06-06

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 69, эрүүгийн 20, зөрчлийн 7 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 72 хэргээс 53 хэргийг, эрүүгийн 24 хэргээс 21 хэргийг, зөрчлийн 7 хэргээс 6 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 568 нэхэмжлэл  хүлээн авч 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2021 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 134 иргэний хэргийн хамт нийт 656 иргэний хэргээс 535 иргэний хэргийг шийдвэрлэж, 121 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 13 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 287 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 78 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 86 эрүүгийн хэргээс 70 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 238 хэргийг шийдвэрлэж, 103 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 05 дугаар сарын байдлаар шинээр 43 нэхэмжлэл хүлээн авч, 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 12 хэргийн хамт нийт 49 захиргааны хэргээс 27 хэргийг шийдвэрлэж, 22 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 326 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 25 өргөдлийн хамт нийт 351 өргөдлөөс 210 өргөдлийг шийдвэрлэж, 50 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 52 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 39 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

      Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар иргэний 568, захиргааны 43 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 326 өргөдөл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 287 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 7 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 74 гомдол, хяналтын журмаар гаргасан 20, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 12, хяналтын журмаар гаргасан 4 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-06