БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО, ДЭЛҮҮН, БУЛГАН, УЛААНХУС СУМУУДАД АЖИЛЛАВ

  • 2022-05-31

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд тус шүүхийн Архив, бичиг хэргийн эрхлэгч С.Нуртай Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ахлах шинжээч, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын өмгөөлөгч нартай хамтран 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Толбо, Дэлүүн сумуудад, 5 дугаар сарын 27-ны өдөр Булган суманд, 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанхус сумуудын иргэдтэй уулзалт хийж, Шүүхийн тухай хуулийн танилцуулга хийж, шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 180 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар танилцуулга хийж ажиллав.

Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаарх хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-05-31