БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН “УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР-2022” СПОРТЫН НААДАМД БАГААРАА ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

  • 2022-06-15

Увс аймагт Баруун бүсийн шүүхүүдийн “Увсын цэнхэр хязгаар-2022” спортын наадам 5 төрөлт тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Спортын наадамд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг дахь шүүхүүд болон Ховд аймгийн Булган сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхүүдийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид спортын 5 төрөл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, эмэгтэй баг тамирчид алтан медаль, “Ширээний теннис”-ийн төрөлд Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек мөнгөн медаль, “Шатар” эрэгтэй төрөлд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек мөнгөн медаль, “Дартс”-ын эрэгтэй төрөлд мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат алтан медаль, эмэгтэй төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал мөнгөн медаль тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймаг дахь шүүхийн баг тамирчид тэргүүн байранд шалгарлаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-15