БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-06-28

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар 48 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  61 захиргааны хэргээс 37 хэргийг шийдвэрлэж, 24 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт шийдвэрлэсэн 37 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 3, газрын маргаан 6, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 6, иргэний улсын бүртгэлийн маргаан 1, төрийн хяналт, шалгалтын маргаан 11, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 2, бусад хуулиар 8 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 37 захиргааны хэргээс 18 хэргийг хялбаршуулсан журмаар, 19 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 26 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 3, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 8 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,597,400 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-27