БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-06-28

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар 634 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 137 иргэний хэрэгтэй хамт нийт 780 иргэний хэргээс 51 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 нэхэмжлэл /хэрэг/-ийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 614 иргэний хэргийг шийдвэрлэж, 111 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Нийт шийдвэрлэсэн 614 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 196 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 80, зээлийн гэрээний маргаан 35, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 4, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 38, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролтой холбоотой 15, иргэний эрх зүйн бусад маргаанаар 24 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 313 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн шагуу хариуцагчийг эрэн сурвалжлах 20, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 223, бусад төрлийн хүсэлтээр 70 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 40 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 32, эцэг тогтоолгох тухай 2, эх байх эрх хасах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 4, бусад маргаан 1 хэргийг шийдвэрлэж, 12 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 52 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 10, ажлаас үндэслэлгүй халагдсан 27, цалин хөлсний маргаан 6, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 9 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 4, Нийгмийн даатгалын багц хуулиар 6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1, бусад хуулиар 2 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 614 хэргийн 159 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 445 хэргийг шүүх хуралдаанаар, 10 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 46,972,600 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-27