БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2022-06-28

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 401 өргөдөл хүлээн авснаас 65 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 53 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 232 өргөдлийг шийдвэрлэж, 51 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 232 өргөдлийн 218 маргаан буюу 93,9 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 14 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 362 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 39 өргөдөл хүлээн авсан байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 231 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-27