Монголын Шүүхийн захиргааны ажилтны холбооны ээлжит IV их хурал 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулагдсан бөгөөд тус хуралд нийт шүүхийн захиргааны 87 төлөөлөгч оролцсон байна.
Тус хуралд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнуудыг төлөөлж, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцсон бөгөөд мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат нь ажилтнуудыг төлөөлж, өөрийн байр сууриа илэрхийлэн үг хэллээ.
Тус хурлаар холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгосноос гадна тус холбооны тэргүүнээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү сонгогдсон байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022-06-20