ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ЭРХ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЛЭЭ

  • 2022-06-28

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Айсагүл Олон улсын Улаанбаатар их сургуульд эрх зүйн магистрын зэрэг амжилттай хамгаалсан бол Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, үйлчилгээний ажилтан Т.Баршагүл нар тус сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж, өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан А.Айсагүл, шинээр эрх зүйч мэргэжил эзэмшиж буй Т.Рашат, Т.Еркегүл, Т.Баршагүл нартаа шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-28