ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2022-06-27

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хүрээнд тавьсан хүсэлтийн дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтны сургагч багш М.Мянганбаяр шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм”, “Ажлын байран дахь стресс тайлах арга” сэдвүүдээр сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын явцад шүүхийн захиргааны ажилтнууд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-06-27