ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ БОЛОН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНУУЛЛАА

  • 2022-07-08

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулсан шүүхийн захиргааны ажилтнуудын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхийн хурлын танхимд боллоо.

Үүнд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Х.Алдан, нярав Х.Марат, бичиг хүргэгч Р.Аманкелди, жолооч К.Максим нарыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Айсагүлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг Ерөнхий шүүгч нар гардуулан өгч, шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүлэв.

Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнуулсан нягтлан бодогч Х.Алдан, нярав Х.Марат, бичиг хүргэгч Р.Аманкелди, жолооч К.Максим, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулсан Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Айсагүл нарт шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2022.07.08