БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2022-09-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 532 өргөдөл хүлээн авснаас 84 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 76 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 304 өргөдлийг шийдвэрлэж, 68 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 304 өргөдлийн 280 маргаан буюу 92,1 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 24 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 470 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 62 өргөдөл хүлээн авсан байна.

2022 оны 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 280 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-09-27