АХЛАХ ТҮШМЭЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2022-09-30

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай төгсөж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Сертификат”-аа Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамедээс гардан авлаа.

Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай дүүргэсэн Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерланд шүүхийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-09-28