ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2022-10-07

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор нийт 377 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 19 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн 5 хувь юм.

2022 оны 03 дугаар улирлын байдлаар иргэний хэргийн 13, эрүүгийн хэргийн 6, нийт 19 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны 8, 36-45 насны 4, 46-55 насны 2, 56-аас дээш насны 5 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргажээ.

Нийт шүүх хуралдаанд оролцсон 19 иргэдийн төлөөлөгчөөс 8 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй бөгөөд 3 нь бүрэн дунд боловсролтой, 16 нь дээд боловсролтой хүн байна.

2022 оны 3 дугаар улирлын байдлаар иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдол байхгүй.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-10-05