ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭ

  • 2022-10-07

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 104, эрүүгийн 40, зөрчлийн 12 хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 11 хүсэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 11 хүсэлт тус тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 880 хэрэг, нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 131 хүсэлт, гомдол 20-ийг тус тус хүлээн авсан байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улирдлын байдлаар аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн 158, зөрчлийн 289 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол 145-ыг тус тус хүлээн авчээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 52 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт 146, гомдол 14-ийг тус тус хүлээн авсан байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-10-05