ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-10-28

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах Б.Хундыз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар Бугат сумын нийт төрийн албан хаагчдад Хөдөлмөрийн маргаан, Төрийн албаны маргааны шийдвэрлэлтийн статистик мэдээ, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын явцад Бугат сумд ажиллаж буй төрийн албан хаагчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-10-28