БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2022-11-04

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 105, эрүүгийн 44, зөрчлийн 19 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 108 хэргээс 95 хэргийг, эрүүгийн 48 хэргээс 39 хэргийг, зөрчлийн 19 хэргээс 17 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1037 нэхэмжлэл хүлээн авч 70 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2021 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 134 иргэний хэргийн хамт нийт 1101 иргэний хэргээс 917 иргэний хэргийг шийдвэрлэж, 184 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 17 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 524 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 167 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 175 эрүүгийн хэргээс 166 хэргийг шийдвэрлэж, 9 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 491 хэргийг шийдвэрлэж, 431 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 10 дугаар сарын байдлаар шинээр 80 нэхэмжлэл хүлээн авч, 16 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 12 хэргийн хамт нийт 76 захиргааны хэргээс 60 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 622 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 25 өргөдлийн хамт нийт 647 өргөдлөөс 408 өргөдлийг шийдвэрлэж, 100 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 102 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 37 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар иргэний 1037, захиргааны 80 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 622 өргөдөл, эрүүгийн 167, зөрчлийн 491 хэрэг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 524 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 13 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 111 гомдол, хяналтын журмаар гаргасан 40, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 23, хяналтын журмаар гаргасан 13 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-10-04