ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН МАРГААНЫ СУДАЛГАА

  • 2022-11-21

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн эрх зүйн 54 маргааныг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 6,5 хувийг эзэлж байгаа бөгөөд дээрх 54 хэргээс 41 хэргийг шүүх хуралдаанаар, 13 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

2. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 41 хэргээс 24 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 14 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

3. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 13 хэргээс 1 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 4 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 7 хэргийн зохигч хоорондоо эвлэрч, 1 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

4. Нийт шийдвэрлэсэн 54 хэргээс 46 хэргийн хариуцагч /85,1 хувь/ нь төрийн байгууллага, 8 хэргийн хариуцагч  /14,9 хувь/ нь хувийн эрх зүйн хуулийн этгээд байна.

5. Энэ хугацаанд шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргааныг төрлөөр нь авч үзвэл ажлаас буруу халагдсан 30, өөр ажилд буруу шилжүүлсэн 6, цалин хөлсний маргаан 4, ажилгүй байсан хугацааны нөхөн олговортой холбоотой 4, бусад 10 хэргийг хянан шийдвэрлэж,  хариуцагч буюу ажил олгогч нараас гаргуулсан ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын нийт хэмжээ 6.827.497 төгрөг байна.

Хөдөлмөрийн эрх зүйн маргааны судалгааг гаргасан: Шүүгчийн туслах Т.Маншүк, Б.Хундыз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.11.18