ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-11-29

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 82 дугаар тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах журам”-ыг шинэчлэн баталж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон билээ.

Уг журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах журам”-ын хэрэгжилт, хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулахад анхаарах асуудлын талаарх сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, сургалтад оролцогч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт мэдээлэл технологийн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өглөө.  

 

Сургалтад Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдсан байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-11-28