АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН СУДАЛГАА

  • 2022-11-29

2019-2022 оны 3 дугаар улирлын байдлаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сүүлийн 3 жил, 9 сарын хугацаанд шийдвэрлэсэн эрүүгийн 722 хэргийн 30 буюу 4,2 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг бөгөөд үүний 12 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, 5 нь хахууль авах гэмт хэрэг, 8 нь хахууль өгөх гэмт хэрэг байна.

 

Он

Нийт шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг

Авлигын гэмт хэрэг

Эзлэх хувь

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /ЭХ22.1/

Хахууль авах /ЭХ22.4/

Хахууль өгөх

/ЭХ22.5/

2019

196

5

2,6%

1

1

3

2020

237

11

4,7%

6

3

2

2021

156

7

4,5%

3

1

3

2022 оны 3-р улирлын байдлаар

133

7

2,4%

7

-

-

Нийт

722

30

4,2%

17

5

8

Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн 3 жил, 9 сарын хугацаанд авлига, албан тушаалын 30 эрүүгийн хэрэгт 45 хүн холбогдож ял шийтгүүлсэн нь баруун бүс, төвийн болон зүүн бүсийн зарим аймгуудын статистик мэдээтэй харьцуулахад дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна.

Авлигын гэмт хэрэг үйлдсэн нийт 45 хүнд анхан шатны шүүх хуульд заасан хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулснаас гадна 8 хүнд хорих ял, 29 хүнд торгох ял, 2 хүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 45 хүнийг насаар нь ангилан авч үзвэл, 18-25-насны 1 хүн, 26-35 насны 10 хүн, 36-45 насны 17 хүн, 46-55 насны 12 хүн, 56-аас дээш насны 5 хүн байна.

Авлига, албан тушаалтын гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчдийг эрхэлсэн ажлаар нь авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалтан 6 хүн, төрийн захиргааны албан хаагч 9 хүн, төрийн захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан 7 хүн, төрийн үйлчилгээний албан хаагч 10 хүн, төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, ажилтан 6 хүн, төрийн тусгай албан хаагч 1 хүн, хувийн хэвшилд ажилладаг 1 хүн, эрхэлсэн тодорхой ажилгүй 5 хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээжээ.

2019 онд:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 онд эрүүгийн 196 хэрэг шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 5 иргэнд холбогдох 5 хэргийг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 2,6 хувь байна. 2019 онд авлигын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн 5 хүний 1 нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, 1 нь төрийн захиргааны албан тушаалтан, 1 нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, 2 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 1 эмэгтэй, 4 нь эрэгтэй шүүгдэгч байна.

Ял шийтгүүлсэн 5 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл 18-25 насны 1, 26-35 насны 2, 46-55 насны 2 хүн байна. Мөн онд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 5 хүний нийтийн албанд томилогдох эрхийг 2-3 жилээр хасаж, 3 хүнд торгох ял оногдуулж, 2 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзжээ.

2020 онд:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 онд эрүүгийн 237 хэрэг шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 13 иргэнд холбогдох 11 хэргийг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 4,6 хувийг эзэлж байна. 2020 онд авлигын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн 13 хүний 2 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, 1 нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, 1 нь улс төрийн албан тушаалтан, 3 нь төрийн захиргааны албан тушаалтан, 1 нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, 3 нь төрийн өмчит компанийн ажилтан, 1 нь төрийн тусгай албан хаагч, эрхэлсэн тодорхой ажилгүй 1 иргэн байна. Ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн 2 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 26-35 насны 2 хүн, 36-45 насны 5 хүн, 46-55 насны 3 хүн, 56-аас дээш насны 3 хүн авлигын хэрэгт ял шийтгүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 13 хүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2-3 жилээр хасаж, 9 хүнд торгох ял, 2 хүнд хорих ял оногдуулж, 2 хүнийг тэнсэн хянан харгалзжээ.

 

2021 онд:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 156 хэрэг шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 15 иргэнд холбогдох 7 хэргийг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 4,5 хувийг эзэлж байна. 2021 онд авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 15 хүний 4 нь төрийн захиргааны албан тушаалтан, 3 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан, 2 нь улс төрийн албан тушаалтан, 1 нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, 2 нь төрийн өмчит компанийн захирал, 1 нь төрийн өмчит компанийн ажилтан, 2 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 эмэгтэй, 10 нь эрэгтэй шүүгдэгчид байна.

Мөн 26-35 насны 3 хүн, 36-45 насны 7 хүн, 46-55 насны 4 хүн, 56-аас дээш насны 1 хүн, нийт 15 хүн авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээжээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 13 хүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2-3 жилээр хасаж, 8 хүнд торгох ял, 4 хүнд хорих ял, 2 хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж, 1 хүнд оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзсан байна.

 

2022 оны 3-р улирлын байдлаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3-р улирлын байдлаар эрүүгийн 133 хэрэг шийдвэрлэснээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 14 хүнд холбогдох 7 хэргийг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэргийн 5,2 хувийг эзэлж байна. Энэ хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 12 хүний 3 нь улс төрийн албан тушаалтан, 2 нь төрийн захиргааны албан тушаалтан, 6 нь төрийн үйлчилгээний албан хаагч, 1 нь хувийн хэвшилд ажилладаг бол эмэгтэй 2, эрэгтэй 10 шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээжээ. Насны ангиллаар нь авч үзвэл 26-35 насны 3 хүн, 36-45 насны 5 хүн, 46-аас дээш насны 4 хүнийг шүүх авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн 12 хүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2-4 жилээр хасаж, 9 хүнд 6.000.000-18.000.000 төгрөгөөр торгох ял, 1 хүнд 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял, 1 хүнд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 1 хүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 хүн оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2022-11-29