ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН МЭДЭЭ

  • 2022-12-08

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зөрчлийн 502 хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 240 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь нийт зөрчлийн хэргийн 47,8 хувийг эзэлж байна.

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нийт 240 зөрчлийн хэргийн 204 нь Зөрчлийн тухай  хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн хэрэгтэй давхар зүйлчлэгдэж Цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн ба энэ нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийн 85 хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэнийг илтгэж байна.

3. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэг үйлдсэн 240 хүний:

  • 5 нь төрийн үйлчилгээний албан хаагч,
  • 1 нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан,
  • 1 нь төрийн тусгай албан хаагч,
  • 1 нь төрийн захиргааны албан хаагч,
  • 1 нь төрийн улс төрийн албан тушаалтан,
  • 2 нь өндөр насны тэтгэвэрт,
  • 1 нь цэргийн байнгын тэтгэвэрт гарсан иргэд байсан бол
  • үлдсэн 228 нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсхүл эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.

4. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шийтгэл хүлээсэн холбогдогчдын 2 нь эмэгтэй, 238 нь эрэгтэй хүн байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шийтгэл хүлээсэн холбогдогчдыг боловсролын байдлаар нь ангилан авч үзвэл:

6. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил үйлдсэн холбогдогчдыг насаар нь ангилан авч үзвэл:

7. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийн 240 холбогдогчийн 183 нь /76,2 хувь/ уг зөрчлийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

8. Анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэг үйлдсэн нийт 240 хүний:

-         172 хүнд нь 7-10 хоногийн,

-         32 хүнд 10-14 хоногийн,

-         20 хүнд 14-20 хоногийн,

-         12 хүнд 20-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан ба 3 хүнд хуульд заасан үндэслэлээр оногдуулсан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж оногдуулсан байна.

9. Энэ хугацаанд 1 хүнд холбогдох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол:

-         178 хүнд 14-20 цагийн,

-         43 хүнд 20-30 цагийн,

-    15 хүнд 30-50 цагийн албадан сургалтад хамруулах нэмэгдэл шийтгэл оногдуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасан байна.

10. Дээрх шийдвэрлэсэн зөрчлийн хэргүүдийн анхан шатны шүүхийн шийтгэвэрт 6 хэргийн холбогдогч нь давж заалдах гомдол гаргаснаар 5 зөрчлийн хэргийн шийтгэврийг хэвээ үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 1 зөрчлийн хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

11. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн 240 хэргийн холбогдогчийн уг зөрчлийн хэргийг үйлдэж буй аргаар нь ангилан авч үзвэл:

-         гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон - 17,

-         гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан - 11,

-         дээрх 2 аргаар давхар зүйлчлэгдсэн - 7,

-         хүүхдийн дэргэд гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон - 46,

-      хүүхдийн дэргэд гэр бүлийн харилцаатай хүнийг зодож, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан - 133,

-    хүүхдийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан - 21,

-    хүүдийн дэргэд гэр бүлийн харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан - 4 хүнд тус тус шийтгэл хүлээлгэжээ.

12. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилтэй холбоогүй боловч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн бие махбодид халдах зөрчил үйлдсэн 1 хүнд шүүхээс хуульд заасан торгох шийтгэл оногдуулсан байна.

13. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн 240 хэргийн холбогдогчоос 21 холбогдогч нь уг зөрчлийн хэргийг дахин давтан үйлдэж шийтгэл хүлээсэн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.12.08