АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2022-12-09

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас шүүхийн Тамгын газрын албан хаагчдад “Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын талаарх сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. 

Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн зааварлагч, арга зүйч Ш.Гүлмайра удирдан явуулсан бөгөөд шүүхийн захиргааны ажилтнуудаас сургалтад бүрэн хамрагдаж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна. БАЯН-ӨЛГИЙ

АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 2022-12-09