АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2022-12-15

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын албан хаагчдад “Авлигын эсрэг сургалт”-ыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим сүлжээгээр зохион байгууллаа. 

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл сэдвээр комиссар М.Мөнхболд, ашиг сонирхлын зөрчил, түүний ойлголт сэдвээр комиссар Төрбулаг, ХАСУМ, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал сэдвээр комиссар Б.Соёлмаа нар тус тус удирдан явуулсан бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас сургалтад бүрэн хамрагдаж, сонирхсон асуулт асууж, санал солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-15