БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-12-27

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар /2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар/ 106 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 106 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24 хэргээр буюу 22,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулиар 34, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 26, Хөдөлмөрийн тухай хуулиар 35, Гэр бүлийн тухай хуулиар 6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2, бусад хуулиар 3 хэргийг тус тус давж заалдах журмаар хянаж, нийт 106 иргэний хэргийг шийдвэрлэснээс 66 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 26 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 14 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 48 хэргийг хянан шийдвэрлэжээ. 

2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр хүнийг алах  гэмт хэрэг 3,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 3, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 3, дээрэмдэх гэмт хэрэг 1, залилах гэмт хэрэг 3, мал хулгайлах гэмт хэрэг 6, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 4, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 6, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг 3, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг 1, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 1, Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг 1, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 2, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг 1, хайнга хандах гэмт хэрэг 1, хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1 хэргийг тус тус хянаж, нийт 48 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 34 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 8 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 21 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ.  Уг 21 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 хэргээр буюу 14,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-3, 5.3 дугаар зүйлээр /Хүний биед халдах/-2, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-12, 5.13 дугаар зүйлээр /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-2, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-1, 16.2 дугаар зүйлээр /Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих/-1,  хэргийг тус тус хянаж, нийт 21 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 14 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 1 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-26