БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-12-27

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 онд 85 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл хэрэг, нэхэмжлэлийн хамт нийт 97 нэхэмжлэл, хэргээс 14 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  83 захиргааны хэргээс 67 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2021 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 9 хэргээр буюу 11,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Нийт шийдвэрлэсэн 67 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, газрын маргаан 14, иргэний улсын бүртгэлийн маргаан 1, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12, төрийн албаны маргаан 8, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 3, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 16, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 1, бусад хуулиар 12 маргааныг шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 онд нийт шийдвэрлэсэн 67 захиргааны хэргээс 32 хэргийг хялбаршуулсан журмаар, 35 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 69 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 6,  нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 11 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,931,200 төгрөгийг улсын орлого болгожээ. Тайлант хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийтгэлийн хуудас баталгаажуулах тухай 28 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.  

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-26