БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

  • 2022-12-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилд 1266 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 137 иргэний хэрэгтэй хамт нийт 1403 иргэний хэргээс 79 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 4 нэхэмжлэлийг буцааж, 4 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, 2 хэргийг адил шатны өөр шүүхэд шилжүүлж, нийт 1149 иргэний хэргийг шийдвэрлэж, 165 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 92 хэргээр буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 1149 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 450 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 180, зээлийн гэрээний маргаан 99, түрээсийн гэрээний маргаан 1, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 17, Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой 9, Тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой 2, уралдаант шалгаруулалттай холбоотой 1, хадгалалтын гэрээтэй холбоотой 1, Хамтран ажиллах гэрээтэй холбоотой 1, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 83, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргаан 11, гэм хор учруулснаас үүдэх эд хөрөнгийн хохиролтой холбоотой 13,  гэм хор учруулснаас үүсэх эрүүл мэндийн хохиролтой холбоотой 3, эдийн бус гэм хорыг арилгах 3, иргэний эрх зүйн бусад маргаанаар 26 хэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 519 хэрэг шийдвэрлэснээс хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай 21, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт 36, нас тогтоолгох тухай хүсэлт 7, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 389, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт 2, бусад төрлийн хүсэлтээр 64 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 82 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 70, эцэг тогтоолгох тухай 4, эцэг, эх байх эрх хасуулах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 3, бусад маргаан 4 хэргийг шийдвэрлэж, 83 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар 82 хэрэг шийдвэрлэснээс ажлаас буруу шилжүүлсэн 8, ажлаас үндэслэлгүй халагдсан 44, цалин хөлсний маргаан 10, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад төрлийн 20 маргааныг тус тус шийдвэрлэжээ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулиар 8, Төрийн албаны тухай хуулиар 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2, Ашигт малтмалын тухай хуулиар 1, бусад хуулиар 4 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 1149 хэргийн 380 хэргийг хялбаршуулсан журмаар, 738 хэргийг шүүх хуралдаанаар, 31 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 86,268,896 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-26