БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭ

  • 2022-12-27

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны бүтэн жилийн байдлаар нийт 779 өргөдөл хүлээн авч, өмнөх оны үлдэгдлийн хамт нийт 804 өргөдлөөс 116 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ирээгүй гэх үндэслэлээр, 122 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж, 532 өргөдлийг шийдвэрлэж, 34 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Үүнийг өмнөх оны бүтэн жилд шийдвэрлэсэн өргөдөлтэй харьцуулбал 81 өргөдлөөр буюу 15,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шийдвэрлэгдсэн 532 өргөдлийн 504 маргаан буюу 94,7 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 28 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 708 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 71 өргөдөл хүлээн авсан бол 2022 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 15,664,590 төгрөг төлсөн байна.

Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 504 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-26