БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2022-12-27

Эрүүгийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 8 хэрэгт нэмж 204 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 212 эрүүгийн хэргээс 9 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 1 хэргийг түдгэлзүүлж, 194 хэргийг шийдвэрлэж, 8 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны бүтэн жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 38 хэргээр буюу 19,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2022 оны бүтэн жилийн байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 1, хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг 1, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 5, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 10, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 58, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3, хүчиндэх 6, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх 1, хулгайлах 28, дээрэмдэх 2, залилах 7, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 5, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 1, эд хөрөнгө устгах, гэмтээх 1, мал хулгайлах 11, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 1, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах 1, худал мэдүүлэх 1, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 9, хууль сахиулагчийг эсэргүүцэх 4, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 5, хууль бусаар ан агнах 7, хууль бусаар мод бэлтгэх 2, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 18 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлсэн 189 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 6, 18-21 насны 14 хүн, 22-29 насны 42 хүн, 30-34 насны 47 хүн, 35-аас дээш насны 80 хүн, Шүүхээр ял шийтгүүлсэн 189 хүний 46 хүнийг хорих ялаар, 94 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 32 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 3 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 237,050,000  төгрөг байна.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн  194 эрүүгийн хэргийн улмаас 189 эрэгтэй, 35 эмэгтэй, насанд хүрээгүй 14 хүүхэд, 7 компани, 24 төрийн байгууллага хохирч, 3 хүн нас барсан бөгөөд 66 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 16 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 10 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 214,634,611 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 2 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоосон бол 2 хүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тус хорих ялаар сольж шийдвэрлэжээ. Тус шүүх нь 2022 онд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл авахаар ирүүлсэн 1 хүнд холбогдох хэргийг хүлээн авч, 1 хүнд сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ. Энэ хугацаанд 9 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 6 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзаж, 8 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн талаар:

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны бүтэн жилийн байдлаар зөрчлийн 567 хэргийг хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 1 хэргийн хамт нийт 568 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлээр /Танхайрах/-15, 5.4 дүгээр зүйлээр /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/-285, 5.13 дугаар зүйлээр /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/-30, 8.6 дугаар зүйлээр /Хулгайлах/-14, 8.8 дугаар зүйлээр /Эд хөрөнгө устгах, гэмтээх/-2, 14.7 дугаар зүйлээр /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/-219, 15.2 дугаар зүйлээр /Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах/-1, 16.1 дүгээр зүйлээр /Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих/-1, 16.2 дугаар зүйлээр /Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих/-1 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 152 зөрчлийн хэргээр буюу 26,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг баталгаажуулахаар ирүүлсэн 408 материалыг хүлээн авч, шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 324 материал буюу 79,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-26