М.Маншук нь шүүхийн байгууллагад 16 дахь жилдээ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар тасралтгүй ажиллаж буй манай хамт олны тэргүүний, шилдэг албан хаагчдын нэг бөгөөд тэрээр 2011 онд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн туршлагатай хуульч юм.
Баян-Өлгий аймгийн 2022 оны “Хууль, хяналтын шилдэг ажилтан”-аар шалгарч, шагнуулсан М.Маншyкдээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2022.12.30