2022 ОНД АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

  • 2022-12-31

Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газраас 2022 оны ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж, хамт олноо манлайлсан шүүхийн захиргааны ажилтнуудыг тодруулж, шагнаж урамшууллаа.

Үүнд, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудаас 2022 онд ажлын үр дүнгээр тэргүүлсэн шүүгчийн туслах М.Маншук, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан К.Нурсауле нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасныг Ерөнхий шүүгч нар гардуулж, баяр хүргэлээ.

Шүүхийн захиргааны ажлын үр дүнгээр тэргүүлж, шагнуулсан М.Маншук, К.Нурсауле нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-12-30