ШҮҮГЧ АЖИЛТНУУДЫГ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

  • 2023-01-12

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудыг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд мэргэжлийн эмч нар эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамрууллаа.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.01.12