БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2023-02-10

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 17, эрүүгийн 4, зөрчлийн 6 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 33 хэргээс 23 хэргийг, эрүүгийн 8 хэргээс 7 хэргийг, зөрчлийн 11 хэргээс 5 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 152 нэхэмжлэл хүлээн авч 8 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2022 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 165 иргэний хэргийн хамт нийт 309 иргэний хэргээс 102 иргэний хэргийг шийдвэрлэж, 207 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 15 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 87 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 23 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 31 эрүүгийн хэргээс 26 хэргийг шийдвэрлэж, 5 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 54 хэргийг шийдвэрлэж, 53 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын байдлаар шинээр 13 нэхэмжлэл хүлээн авч, 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 16 хэргийн хамт нийт 25 захиргааны хэргээс 6 хэргийг шийдвэрлэж, 19 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 102 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 34 өргөдлийн хамт нийт 136 өргөдлөөс 75 өргөдлийг шийдвэрлэж, 6 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 20 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 35 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар иргэний 152, захиргааны 13 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 102 өргөдөл, эрүүгийн 23, зөрчлийн 54 хэрэг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 87 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 1 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 21 гомдол, хяналтын журмаар гаргасан 9, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 4, хяналтын журмаар гаргасан 4 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-02-06