АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

  • 2023-02-13

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тус зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтан, багийн эмч нар хамрагдсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас Шүүхийн Тамгын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек шүүхийн практик судалгаа, статистик мэдээлэлд үндэслэн  “Авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, хор аюул, шүүхээр шийдвэрлэгдсэн байдал” сэдвээр мэдээлэл хийлээ.

   

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.02.13