ХХОАТ, НӨАТ-ЫГ ТАЙЛАГНАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО

  • 2023-02-13

2022 оны татварын тайлан тушаах хугацаа 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуусахтай холбоогдуулан Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Татварын хэлтэстэй хамтран “2022 оны татварын тайлан ба ХАОАТ, НӨАТ-ыг тайлагнах нь” сэдэвт сургалтыг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. 

   Сургалтыг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч М.Айбек, Ж.Анаргүл нар удирдан явуулж, тайлан илгээхтэй холбоотой практик зааварчилгаа өгч, шүүгч ажилтнуудын сонирхсон асуултуудад хариулж, сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.02.13