БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2023-03-30

Иргэний хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар /2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл/ 38 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 38 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 39,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 47 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 38 иргэний хэргээс 21 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 8 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 9 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар эрүүгийн 9 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2022 оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 35,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шилжүүлсэн 11 хэргийг хүлээн авч, нийт 9 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 7 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 14 хэргийг хүлээн авч, 10 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 10 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 9 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 1 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-03-28