АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ Х.АЛДАН, НЯРАВ Х.МАРАТ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2023-03-31

Өнөөдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд гавьяаныхаа амралтад гарч буй ахлах нягтлан бодогч Х.Алдан, нярав Х.Марат нарт хүндэтгэл үзүүллээ.

Ахлах нягтлан бодогч Х.Алдан нь улсад 34 жил ажилласнаас шүүхийн байгууллагад 30 жил, нярав Х.Марат улсад 33 жил ажилласнаас шүүхийн байгууллагад 15 жил тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек хэлсэн үгэндээ “Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүхийн санхүүг хариуцан шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангахад та бүхний оруулсан нөр их хөдөлмөрт хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Хамт олонтойгоо эргэх холбоотой байгаарай” гэж баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

 

 

Уг арга хэмжээний үеэр Ерөнхий шүүгч З.Гүлбарша, Х.Мейрамбек, А.Дауренбек, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат нар ахлах нягтлан бодогч Х.Алдан, нярав Х.Марат нарт хамт олноо төлөөлөн баяр хүргэж, сэтгэгдлээ илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

Өндөр насны тэтгэврээ тогтоолгон, гавьяаныхаа амралтад гарч буй ахлах нягтлан бодогч Х.Алдан, нярав Х.Марат нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2023-03-31