ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦООНЫ 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

  • 2023-04-10

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд Баян-Өлгий аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор нийт 377 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 8 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бөгөөд энэ нь нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн 2,1 хувь юм.

2023 оны 01 дүгээр улирлын байдлаар иргэний хэргийн 7, захиргааны хэргийн 1, нийт 8 шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны 1, 36-45 насны 3, 46-55 насны 2, 56-аас дээш насны 2 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргажээ.

Нийт шүүх хуралдаанд оролцсон 8 иргэдийн төлөөлөгчөөс 3 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй бөгөөд 3 нь бүрэн дунд боловсролтой, 5 нь дээд боловсролтой хүн байна.

2023 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдол байхгүй.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-04-10