ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭ

  • 2023-04-26

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 55, эрүүгийн 16, зөрчлийн 18 хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 5 хүсэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 5 хүсэлт тус тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 325 хэрэг, нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 72 хүсэлт, гомдол 13-ыг тус тус хүлээн авсан байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 1 дүгээр улирдлын байдлаар аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн 77, зөрчлийн 164 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол 54-ыг тус тус хүлээн авчээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 21 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт 102, гомдол 15-ыг тус тус хүлээн авсан байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-04-10