ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Ө.МӨНХЦЭЦЭГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

  • 2023-05-01

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Шүүгчийн туслахуудын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд уг сургалтад тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах /давах/ Ө.Мөнхцэцэг хамрагдлаа.

 

Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн дарга, сургагч багш С.Нэргүй “Албан хэрэг хөтлөх”, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, сургагч багш Н.Одонтуул “Хавтаст хэргийн хөтлөх, хадгалах, ашиглах”, Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Шүүгчийн ёс зүй, сахилга бат ба шүүгчийн туслахын уялдаа холбоо”, Т.Энхгэрэл “Ажлаас халшрах хам шинж, түүнийг даван туулах арга зам” зэрэг сэдвээр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал “Нотлох баримт, эд мөрийн баримт, баримт хадгалах, хамгаалах”, Тагнуулын ерөнхий газраас “Төрийн болон албаны нууцын хадгалах, хамгаалах” сэдвээр өнөөдөр тус тус танилцуулга, мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах шүүхийн захиргааны ажилтан хуульд заасан журмын дагуу ажиллах нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал болохыг онцолж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.05.01