Уг сургалт зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд:
- Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан, шүүгчийн туслах М.Маншук нар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрентэй хамт Өлгий сумын Ерөнхий боловсролын “Дарын” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчдад,
- Шүүгчийн туслах Т.Айбек аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжавын хамт Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад,
- Шүүгчийн туслах А.Айсагүл, өмгөөлөгч Х.Бакений хамт Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад,
- Шүүгчийн туслах Н.Болатбек, Б.Хундыз нар Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад тус тус сургалт явуулж, халуун дотно яриа өрнүүлэн, сонирхсон асуултад нь хариулсан байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023-05-01