Энэ удаагийн хуульчийн про боно өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэд зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдийн хүссэн асуултад лавлагаа өгч, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах загвар, гарын авлага тарааж, шүүхийн болон эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааг танилцуулсан байна.
Өдөрлөгт иргэд олноор хамрагдаж, сонирхсон, мэдэхийг хүссэн асуултынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаар “Нээлттэй өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2022-05-02