БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД, ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН МЭДЭЭ

  • 2023-05-16

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн иргэний 53, эрүүгийн 15, зөрчлийн 17 хэргийг тус тус хүлээн авсан ба өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт иргэний 69 хэргээс 49 хэргийг, эрүүгийн 19 хэргээс 15 хэргийг, зөрчлийн 19 хэргээс 17 хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 443 нэхэмжлэл хүлээн авч 35 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2022 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 165 иргэний хэргийн хамт нийт 573 иргэний хэргээс 403 иргэний хэргийг шийдвэрлэж, 170 хэргийн үлдэгдэлтэй ба үүнээс нийт 16 иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн нийт 286 хүсэлтэд гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шилжүүлсэн 93 хэргийг хүлээж авсан ба өмнөх оны үлдэгдэл 8 эрүүгийн хэргийн хамт нийт 101 эрүүгийн хэргээс 91 хэргийг шийдвэрлэж, 10 хэргийн үлдэгдэлтэй бөгөөд нийт Зөрчлийн 233 хэргийг шийдвэрлэж, 441 хүнд холбогдуулан гүйцэтгэх хуудас бичиж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 04 дүгээр сарын байдлаар шинээр 28 нэхэмжлэл хүлээн авч, 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, өмнөх оны үлдэгдэл 16 хэргийн хамт нийт 38 захиргааны хэргээс 22 хэргийг шийдвэрлэж, 16 хэргийн үлдэгдэлтэй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 337 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 34 өргөдлийн хамт нийт 371 өргөдлөөс 237 өргөдлийг шийдвэрлэж, 40 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 42 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 52 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

            Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар иргэний 443, захиргааны 28 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 337 өргөдөл, эрүүгийн 93, зөрчлийн 233 хэрэг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан 286 хүсэлт, өөр шүүхээс даалгавар гүйцэтгүүлэхээр ирүүлсэн 1 материал, давж заалдах журмаар гаргасан иргэний 64 гомдол, хяналтын журмаар гаргасан 15, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 7, хяналтын журмаар гаргасан 6 гомдлыг тус тус хүлээн авч, холбогдох шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүлээлгэж өгсөн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-05-03