ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН МЭДЭЭ

  • 2023-05-16

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн хэрэгт 54 гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэгт бичигдсэн 54 гүйцэтгэх хуудсыг төрлөөр нь авч үзвэл торгуулийн ялд 20, шүүгдэгчээс мөнгөн төлбөр гаргуулан улсын орлого болгох тухай 2,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 11, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 5, хорих ялыг тэнсэн хянан харгалзсантай холбоотой 5, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 4, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдэд холбогдуулан 4, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхтэй холбоогдуулан 3 гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ.

Дээрх 2022 оны 3 дугаар улиралд эрүүгийн хэрэгт бичигдсэн 54 гүйцэтгэх хуудаснаас 36 гүйцэтгэх хуудас буюу 66,6 хувь нь биелэгдэж, 18 гүйцэтгэх хуудас ажиллагаанд байгаа талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл ирүүлсэн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-05-10