БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

  • 2023-05-17

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус аймаг дахь эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын удирдлагууд, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Тус хамтарсан зөвлөгөөнд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан, шүүгчийн туслах Т.Айбек, Т.Маншүк нар оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ үг хэлсний дараа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур “Иргэний болон зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дарханбек нь “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал болон хяналтаас оргон зайлсан ялтан, этгээдийг эрэн сурвалжлах эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр, аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Еркегүл нь “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц, хууль журмын хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийлээ.  

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023-05-15