Энэ ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 150 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар танилцуулга хийлээ.
Сургалтаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан нь иргэдэд шүүхийн үйл ажиллагааг болон анхан, давж заалдах шатны шүүхүүдийн 2022 онд шийдвэрлэсэн хэргүүдийн статистик мэдээг танилцуулж, сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлагаа тараасан бол Эвлэрүүлэн зуучлагч С.Еркин нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, харьяалан шийдвэрлэх хэрэг, маргаан, статистик мэдээг танилцууллаа.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь референт Л.Уранчимэг хүний эрхийн чиглэлээр иргэдэд сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023-05-22